m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 00:17
87
Бэлтгэл ажлыг хугацаанд нь багтаан дуусгахыг үүрэг болголоо

Ази, Европын дээд түвшний 11 дүгээр уулзалтыг зохион байгуулах, чиг үүргээр хангах Үндэсний зөвлөлийн 27 дугаар хуралдаан Төрийн ордонд болж, дээд түвшний уулзалтын бэлтгэл ажил болон Ази, Европ түмний 11 дүгээр чуулга уулзалтын зохион байгуулалттай холбоотой хэд хэдэн асуудал хэлэлцлээ.

Үндэсний зөвлөлийн дарга, Ерөнхий сайд Ч.Сайханбилэг энэ сарын 14-нд АСЕМ-ын бэлтгэл ажлын хүрээнд хийгдэж буй зарим бүтээн байгуулалтын ажилтай танилцсан бөгөөд энэ үеэр өгсөн үүрэг даалгавруудаа зөвлөлийн гишүүдэд танилцууллаа. Шангри-Ла дахь Хэвлэлийн төвийн тохижилтын ажлыг зургаадугаар сарын 10-ны дотор эхлүүлж, интернет сүлжээ, кабель холбохыг даалгалаа.

 Хэвлэлийн төвийн тохижилтын ажлыг зургаадугаар сарын 10-ны дотор эхлүүлж, интернет сүлжээ, кабель холбохыг даалгалаа

Мөн  долдугаар сарын 14-17-нд хуваарьт нислэгээр ирэх, явах зорчигчдыг “Буянт ухаа” спорт цогцолбороос “Чингис хаан” олон улсын нисэх буудал хүргэх, нисэх буудлаас тосох автозамын маршрутыг баталж, агаарын хөлгийн нөөц бүрдүүлэх тухай хэлэлцлээ. Түүнчлэн “Чингис хаан” ОУНБ-ын хамгаалалтын бүс дэх камержуулалт, гэрэлтүүлгийг сайжруулах, зочдод зориулсан бэсрэг арга хэмжээ зохиогдох “Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км автозам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулах төсвийг шийдвэрлэлээ. Эдгээр бэлтгэл ажлыг дурдсан хугацаанд багтаан зохион байгуулж дуусгахыг Үндэсний зөвлөлийн гишүүдэд даалгав.

“Чингисийн хүрээ” жуулчны бааз хүртэлх 3.4 км автозам болон 400 машины багтаамжтай автомашины зогсоол байгуулах төсвийг шийдвэрлэлээ

АСЕМ-ын уулзалтад одоогийн байдлаар 15 орны Ерөнхийлөгч, 21 орны Ерөнхий сайд болон Гадаад хэргийн сайд нар, олон улсын байгууллагын удирдлага, хэвлэл мэдээллийнхэн зэрэг нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна.

нийт 5000 гаруй зочин, төлөөлөгч оролцох төлөвтэй байна

Ирэх долоодугаар сарын 4-6-нд Улаанбаатарт болох Ази, Европ түмний чуулганы  бэлтгэл ажил, төсөв зэргийг мөн хэлэлцлээ. Уг арга хэмжээнд түнш орнуудын 500 гаруй төлөөлөгч оролцохоос 250 нь дотоодын төлөөлөгч байх юм. Чуулганаар МУИС, ШУТИС, Хүмүүнлэгийн ухааны их сургуулиудад салбар гурван хуралдаан хийх бөгөөд нэгдсэн хуралдааныг Төрийн ордонд хийх аж.