Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ICT-EXPO-2016” "Хязгааргүй боломж" уриан дор өнөөдөр эхэлж байна.
Мэдээллийн технологид тулгуурласан өндөр үр бүтээмжтэй, олон түмэнд хүртээмжтэй төр засгийн үйлчилгээ, шинэ технологи нэвтрүүлэх, төр, хувийн хэвшлийн байгууллага хоорондын хамтын ажиллагааг өргөжүүлэх, уялдаа холбоог сайжруулах, судалгаанд суурилсан, үйлчилгээнд чиглэсэн, хууль дээдэлсэн ухаалаг төрийн зарчмыг хэрэгжүүлэхэд уг үзэсгэлэнгийн зорилго оршиж байгаа юм.