m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 00:34
82
Малчдын зөвлөгөөн боллоо

Дархан-Уул аймагт малын хулгайн гэмт хэргийг бууруулах, урьдчилан сэргийлэх, малын эрүүл ахуй, ариун цэвэр, гарал үүслийн гэрчилгээг олгох журам, хяналтыг сайжруулах асуудлыг хөндсөн “Малчдын зөвлөгөөн” зохион байгууллаа.

Малчдын зөвлөгөөнд Дархан-Уул аймгийн харьяа Орхон, Хонгор, Шарын гол, Дархан сумын 100 гаруй малчид оролцсон юм. Аймгийн Цагдаагийн газар, Мал эмнэлгийн хэлтэс болон төрийн бус байгууллагын төлөөлөл илтгэл тавьж танилцуулав. Мөн Нийгмийн даатгалын хэлтсээс нийгмийн даатгалын тухай хууль, малчдын даатгалын тухай, Төрийн банкны Зээлийн асуудал хариуцсан мэргэжилтэн арилжааны банкуудаас малчдад олгодог зээл, түүний нөхцөлүүдийн талаар мэдээллийг өгч, малчдын сонирхсон асуултад тодорхой хариулт өгсөн юм.