m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 00:49
128
“Сэлэнгэ-2016” команд штабын сургууль эхэллээ

Хууль сахиулах болон Онцгой байдлын чиг үүрэг бүхий байгууллагуудын албан хаагчдын бэлэн байдал, хамтын ажиллагааг өргөжүүлэх, албан хаагчдын үүрэг гүйцэтгэх дадлага, арга зүйг дээшлүүлэх зорилгоор зохион байгуулж буй “Сэлэнгэ-2016” команд штабын сургууль Сэлэнгэ аймагт эхэллээ.

Хүчний байгууллагын 300 гаруй албан хаагч оролцож байна

Команд штабын сургуулийг 05:00 цагт “Яаралтай цугларах” дохиогоор эхлүүлж бие бүрэлдэхүүний бэлтгэл, бэлэн байдлын үзлэгийг явуулан сургуульд оролцогч бүрэлдэхүүнийг хээрийн байрлалд шилжин байрлуулжээ. “Онцгой байдал үүссэн үед Сэлэнгэ аймаг дах тусгай чиг үүрэг бүхий байгууллагуудын харилцан ажиллагаа” сэдэвт энэхүү команд штабын сургуульд онцгой байдал, цагдаа, шүүхийн шийдвэр гүйцэтгэх алба, хууль сахиулах их сургууль, хилийн цэрэг, тахарын албаны 300 гаруй албан хаагч оролцож байна. Тус сургуулийн үеэр Онцгой байдлын байгууллагаас нийтийг хамарсан эмх замбараагүй байдлын үед гарсан гал түймрийг унтраах, уснаас эрэн хайх, аврах ажиллагаа явуулах дуурайлган үзүүлэх дадлага сургуулиудыг зохион явуулна.