m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 00:57
180
Замын цагдаа өөрийгөө торгожээ

АНУ-ын Флорида муж улсын нэгэн тосгоны замын цагдаа Тениссон өөрөө өөртөө торгосноо цахим хуудаснаа байршуулжээ. Замын цагдаа Тениссон  машинаа замын дэргэд байрлуулахдаа, зогсохыг хориглосон газарт зорчих хэсгийг таглан машинаа түр байрлуулсанбайна.

    Тэрээр замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн гэдгээ мэдсэн даруй машиныхаа зургийг авч, өөртөө 4б ам. долларын торгуулийн хуудас бичсэн ажээ. Цагдаа Тениссон нь замын хөдөлгөөний дүрэм зөрчсөн жолооч нарт 40 ам. долларын торгуулийн хуудас бичдэг ч өөртөө таван доллараар илүү торгууль ноогдуулсан байна.