m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 00:58
1314
“Дэлгэрэх” цахилгаан халаалтын тогоо агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөөтэй

“Баялаг бүтээгчдийг дэмжинэ” төслийн хүрээнд “Зарман авто сервис” ХХК-ийн үйл ажиллагааг танилцуулж байна. Тус компани нь 2000 онд байгуулагдсан бөгөөд гэр хорооллын айл өрхүүд, төвийн нэгдсэн системд холбогдож амжаагүй аж ахуй нэгж, байгууллагуудад нам даралтын зуух болон шалнаасаа халдаг халаалтын төхөөрөмжийг суурилуулдаг юм.  

“Зарман авто сервис” ХХК-ийн захирал Б.Ганболд уулын цахилгаан механикийн инженер мэргэжилтэй бөгөөд 30 гаруй жилийн турш автомашины цахилгаан засвар, жанам, тог дамжуулах системийн засварыг дагнан,олонд танигджээ.

Жилээс жилд аюулын харанга дэлдэж буй нийслэлийн агаарын бохирдлыг бууруулахад үндэсний үйлдвэрлэгчид хувь  нэмрээ оруулсаар байна. Тодруулбал “Зарман авто сервис” ХХК-ийн хамт олон гэр хорооллын цахилгаан, халаалтын системийг шийдвэрлэх гарц буйг олж харснаар 2005  оноос “Дэлгэрэх” нэртэй цахилгаан халаалтын тогоог үйлдвэрлэж айл өрх, албан байгууллагуудад нийлүүлж байгаа нь олны талархлыг хүлээсээр байна.

Өнөөдрийн байдлаар тус компани 6, 9, 12, 24, 36, 48квтын хүчин чадалтай зургаан төрлийн цахилгаан тогоог үйлдвэрлэдэг бөгөөд хэрэглэгчид ажил хөнгөвчилсөн, цэвэрхэн, хэмнэлттэй зэрэг олон давуу талтай хэмээн сэтгэл өндөр байгаагаа илэрхийлж байв.

Хамгийн гол нь энэхүү цахилгаан халаалтын тогоондоо агаарын температурыг хэмжих төхөөрөмжийг нэмж суурилуулсан учраас эдэлгээний хугацааг уртасгаж байгаагаараа онцлогтой. Тодруулбал, цахилгаан халаалтын төхөөрөмж нь тохируулсан температуртаа хүрмэгцээ автоматаар өөрөө унтрах тусгай тохиргоотой аж. Ингэснээр хэт халалтаас сэргийлэх бүрэн боломжтой бөгөөд цахилгаан хэмнэж ,илүү зардал гаргахгүй гэдгийг тэдний хамт олон амласан юм.

“Зарман авто сервис”-ийн үйлдвэрлэдэг халаалтын цахилгаан тогоог хэрэглэдэг айл өрхүүд цөөнгүй. Тэдний төлөөлөл болох Сонгинохайрхан дүүргийн 10 дугаар хорооны иргэн н.Гэндэнсүрэнгийн гэрт бид очлоо.

н.Гэндэнсүрэн хоёр давхар дөрвөн өрөөтэй тоосгон байшинтай бөгөөд цахилгаан халаалтын тогоог нэг жилийн өмнө суурилуулжээ. Энэ хугацаанд цахилгаан тогооны ач холбогдол, онцлог давуу талыг  мэдэрч буйгаа талархан хэлсэн  бөгөөд өнгөрсөн өвлийг өнтэй, дулаан,тав тухтай давсан гэж бидэнд ярилаа.

Түүнчлэн БОСА худалдааны төвийн гурван салбарын халаалтын системийг бүрэн шийдэж өгчээ.

Ихийг хийж бүтээх хүсэлтэй үндэсний үйлдвэрлэгчдийн цаашдын зорилго их. Тиймдээ ч үйлчлүүлэгчдийнхээ эрэлт хэрэгцээнд тулгуурлан “Дэлгэрэх” цахилгаан халаалтын тогоог автомашинд ашиглаж болохоор тусгайлан зохион бүтээжээ. Хэрэглэхэд хялбар, үр өгөөжтэй бүтээгдэхүүн нь агаарын бохирдлыг бууруулахад чухал нөлөө үзүүлж байна.