m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 01:17
128
Инчон хотынхон Дашинчилэнд дахин мод тарина

БНСУ-ын  Инчон хотын захиргааны шийдвэрээр  2013 оноос эхлэн Монголд мод тарьж эхэлсэн. Тус хотынхон өнгөрсөн жилүүдэд Төв аймгийн Дашинчилэн сумын 62 га газарт нийт 93 мянган ширхэг мод суулгаж услах, арчлах ажлыг хийж гүйцэтгэжээ.

     Тэд дахин 5 га газарт  4500 ширхэг мод нэмж суулгах, өмнө нь суулгасан моднуудыг арчлах, услах, мод тойруулан барьсан хашааг засах юм байна.

     Харин энэ жил дахин ирж мод тариахаар болжээ. Инчон хотын захиргааны ажилтнууд болон оршин суугчид, ахлах ангийн сурагчдаас бүрдсэн 45 хүний бүрэлдэхүүнтэй баг энэ сарын 18-22-ны өдөр ирж, мод тарих ажлаа эхлүүлнэ.Тэд дахин 5 га газарт  4500 ширхэг мод нэмж суулгах, өмнө нь суулгасан моднуудыг арчлах, услах, мод тойруулан барьсан хашааг засах юм байна.

     Монгол Улсын нийт газар нутгийн 90 хувьд нь цөлжилт явагдаж эхэлсэн ба Өмнөд Солонгос улсын агаарт үүсдэг нарийн ширхэгт, нүдэнд үл үзэгдэх тоосонцорын 53-71 хувь нь  Монгол Улсаас агаараар дамжиж очдог гэсэн тооцоо байдаг ажээ.