m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 04:06
68
НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 238 хүн нэр дэвшинэ

Нийслэлийн Сонгуулийн Хорооноос өнөөдөр НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд оролцохоор 11 нам эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг нягтлан шалгаж үүнээс 238 нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэжээ.

Сонгуульд оролцохоор 11 нам эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг нягтлан шалгаж үүнээс 238 нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэжээ

  1. АН-45
  2. МАН-45
  3. Монгол Консерватив Нам -8
  4. Иргэний Хөдөлгөөний Нам -41
  5. МАХН-45
  6. МУНН-3
  7. БНН-21
  8. ХҮН-25
  9. Хөгжлийн Хөтөлбөр Нам- 5

Энэ үеэр нэр дэвшигчдийг ямар шалтгаанаар бүртээгүй талаар НСХ-ны дарга Ё.Гэрэлчулуун дараах мэдээллийг өглөө. 

1. Зарим нэр дэвшигчдийн баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн шаардлага хангаагүй байна. Тухайлбал, ХХН-аас нэг, ИХН-аас хоёр нэр дэвшигч сонгогдох эрх бүхий насанд хүрээгүй, МКН-ын нэг нэр дэвшигч цэргийн алба хаах үүргээ биелүүлээгүй зэрэг шалтгаанаар бүртгэхээс татгалзжээ.

2. Түүнчлэн ХҮН-аас гурван нэр дэвшигч УИХ-ын сонгуульд нэр дэвшинэ гэх үндэслэлээр Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчийн Хурлын сонгуульд оролцохоос татгалзсан тул хүсэлтийг Нийслэлийн Сонгуулийн Хорооноос  хүлээн авч шийдвэрлэсэн байна.

Зарим нэр дэвшигчдийн баримт бичгийн бүрдэл дутуу, хуулийн шаардлага хангаагүй байна

3. Мөн ИЗНН-ас Нийслэлийн Сонгуулийн Хороонд ирүүлсэн баримт материалыг шалгахад Сонгуулийн тухай хуульд заасан шаардагдах баримтын бүрдэл дутуу байсан тул нэр дэвшигчийг бүртгэхээс татгалзжээ.

Дашрамд дурдахад НИТХ-ын сонгуульд оролцох шаардлага хангасан нам, эвслээс болон бие даан нэр дэвшигчдэд зургаадугаар сарын 07-нд батламжийг нь гардуулах юм байна.