m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 04:46
129
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдаан шилдгүүдээ шалгаруулна

 

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд “Монгол цэргийн жавхаа” уралдааныг дөрөв дэх жилдээ зохион байгуулж байна. Уралдааны нэгдүгээр шатны шалгаруулалт өнгөрөгч сарын 11-23-нд болж дараагийн шатанд оролцох есөн ангийг шалгаруулсан.

Харин хоёрдугаар шатны шалгаруулалт энэ сарын 20-ны өдөр болох гэнэ. ”Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, иргэн цэргийн бахархалын өдөр, найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдааныг энэ сарын 28-ны өдөр Чингисийн талбайд зохион байгуулах юм. Уралдааныг цэргийн хотхоны эрүүл аюулгүй байдал, тохижилт, цэргийн алба хаагчдын бие бялдрын хөгжил, цэргийн жагсаалын ажиллагаа гэсэн үндсэн шалгуур үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэж, эхний гурван байранд шалгарсан ангийн захирагчийг уралдааны болзлын дагуу орон сууцаар шагнаж, ангид эмнэлгийн хэрэгсэл олгох юм.