m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 05:20
136
Кливленд талбайдаа Торонтог бут ниргэлээ

NBA-гийн Дорнод бүсийн финалын цувралын эхний тоглолт Кливленд, Торонто багуудын хооронд болж өнгөрлөө. Кливлендийн талбайд болсон тоглолтонд Л.Жэймс тэргүүтэй Кавсчууд 115-84-өөр ялалт байгуулж плэй-оффын түүхэн дэх хамгийн олон онооны давамгайллыг үзүүллээ. 

Мөн тэд плей-оффыг 9-0 гэсэн амжилттай эхлүүлсэн NBA-ийн түүхэн дэх тав дахь баг болжээ. Кайри Ирвинг 27 оноо, таван оновчтой дамжуулалт хийсэн бол Л.Жэймс 24 оноо түүн, зургаан удаа самбараас бөмбөг шүүрчээ.