m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 06:18
74
Хөвсгөлийн орон нутгийн сонгуульд 97 нэр дэвшигч өрсөлдөнө

Хөвсгөл аймгийн орон нутгийн сонгуульд оролцохоор таван намын 93 нэр дэвшигч, дөрвөн бие даагч сонгуулийн хороонд материалаа өгсөн байна. Аймгийн хэмжээнд 41 мандатын төлөө МАН 41, АН 41, МАХН 5, Эх орон нам 2, Ард түмнээ хайрлая нам дөрвөн хүн нэр дэвшүүлэхээр хүсэлтээ өгсөн байна.  

Сонгуулийн хороонд анх долоон нам орон нутгийн сонгуульд оролцох хүсэлтээ ирүүлсэн боловч Хөдөлмөрийн үндэсний нам, Иргэний хөдөлгөөний нам  албан ёсоор оролцох боломжгүй болсон тухай мэдэгдсэн байна.