m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 06:18
103
Богино хэмжээний кино наадам анх удаа зохион байгууллаа

Сити дээд сургуулийн кино драмын тэнхимийн хамт олон “CITI FILM FESTIVAL 2016” богино хэмжээний кино наадам анх удаа зохион явууллаа. Дэлгэцийн урлагийн уран чадвар, найруулах урлаг хичээлийн багш МУСТА О.Гэрэлсүх багшийн санаачлагаар "BE CREATIVE" уриатайгаар зохион явуулсан уг наадамд оюутнууд өөрсдийн хийсэн богино хэмжээний киногоор өрсөлдсөн бөгөөд нийт 26 бүтээлээс хоёрдугаар шатанд 15 бүтээл шалгарч ялагчдыг тодруулсан байна. 

“CITI FILM FESTIVAL 2016” богино хэмжээний кино наадам анх удаа зохион явууллаа

Үүнээс: 

Шилдэг бүтээл- “Торойн зам”  бүтээлээр Компьтер графикийн IV курсын оюутан Б.Рагчаа
Шилдэг найруулагч- “НЯМ+ГАВАА” бүтээлээр Кино драмын тэнхимийн IV курсын оюутан П.Сүхтулга
Шилдэг зохиолч - “Гутал” бүтээлээр Кино драмын тэнхимийн IV курсын оюутан П.Даваадэлгэр
Шилдэг эмэгтэй жүжигчин - “ҮР” бүтээлийн дүрээр О.Мөнгөннавч
Шилдэг эрэгтэй жүжигчин - “Эсрэг үйл” бүтээлийн дүрээр Э.Мөнхчулуун нар тус тус шалгарсан байна.