m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 06:41
117
Байрны хогийн цэг гал унтраах төхөөрөмжтэй боллоо

Нийслэлийн Онцгой байдлын газар, Чингэлтэй дүүргийн онцгой байдлын хэлтэс, Дүүргийн 6-р хорооны Засаг дарга, "Мандах өргөө" сууц өмчлөгчдийн холбоо хамтран 42-р байрны хоёрдугаар орцны хогийн цэгт гал унтраах төхөөрөмж суурилуулжээ.

Энэ төхөөрөмж нь хогийн цэгт гарсан галыг дээрээс нь даралттай усаар шүршиж унтраах юм. Гал түймэр гарсан үед онцгой байдлын алба дуудахгүйгээр орцны жижүүр түргэн шуурхай унтраах боломж бүрджээ. Барилгын хогийн цэгт гарсан гал орцны айл өрх, ард иргэдийг угаартуулах цаашлаад амь насаа алдах хүртэл аюулд хүргэдэг.  Өнгөрсөн онд хогийн цэгт гарсан галын улмаас 56 хүн угаартаж, 14 хүн эмнэлэгт хүргэж амь насыг нь аварсан байна.