m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 06:44
98
Халдлагад өртсөн иргэд Саудын Арабыг шүүхэд өгнө

АНУ-ын Сенат "Есдүгээр сарын 11"-ний халдлагаас амьд үлдсэн болон нас барагсдын ар гэрийнхэн Саудын Араб улсыг шүүхэд өгч нөхөн төлбөр шаардах эрхийг олгосон шинэ хууль баталлаа. Терроризмын гэмт хэргийг ивээн тэтгэхийн эсрэг хууль нэртэй хуулийг Сенатын гишүүд дуу нэгтэйгээр баталсан байна. Хэрэв эл хуулийг Төлөөлөгчдийн ордон хүлээн зөвшөөрч, АНУ-ын Ерөнхийлөгч Барак Обама гарын үсэг зурвал Холбооны шүүхийнхэн 2001 онд Дэлхийн худалдааны төв хийгээд Пентагонд үйлдсэн террорист халдлагыг Саудын Араб улсаас санхүүжүүлсэнийг батлах ажилдаа орно. Түүний дараа аймшигт  явдлын хохирогчид нөхөн төлбөр шаардаж, шүүхэд хандах эрх нь нээгдэнэ.

Саудын Араб улсаас санхүүжүүлсэнийг батлах ажилдаа орно

Харин Саудын Араб улсын зүгээс террористуудад санхүүгийн туслалцаа үзүүлээгүй гэж мэдэгдэж, хууль хүчин төгөлдөр болсон цагт АНУ дахь хэдэн арван тэрбумаар үнэлэгдэх хөрөнгөө худалдана гэсэн байна. Топруулбал Саудын Араб улсын Гадаад хэргийн сайд Адель Аль Жубейр АНУ дахь тус улсын хөрөнгө 750 тэрбум долларт хүрсэн бөгөөд дээрх хуулийг баталж, хөрөнгийг нь царцаахаас урьтаж, бүгдийг нь худалдана гэж мэдэгдсэнийг Нью-Йорк Таймс сонин мэдээлжээ.