m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 06:59
1191
Буйлс модод цэцэглэжээ

Нийслэлд тоотой хэдхэн байдаг буйлс модод цэцэглэжээ. Үзэсгэлэн гоо нь аль ч моддыг дагуулахааргүй энэ бутлаг ургамлыг яагаад ийм цөөхөн тарьсан юм бол оо гэж харамсмаар. Жижигхэн дэлбээтэй ягаахан цэцэг нь сакуратай андуурам  болохоор тэр үү Монгол сакура гэж нэрлэсэн байна.  Япон орны хавар цагийн  гоёл болсон сакураг үзэх гэж тив тивийн олон орноос зочид Токиог зорьдог бол  Улаанбаатарын гудамжин дахь цөөхөн хэдхэн буйлс модод чимээгүйхэн цэцэгсээ дэлгэжээ.  

“Буйлс нь 15 м хүртэл өндөр ургадаг бөгөөд цэцэрлэгт хүрээлэн, ойн зурвас төгөл байгуулахад нэн тохиромжтой. Гоёл чимэглэлийн ургамлын гол онцлог нь гэвэл модны холтос нь алтан шаргал өнгөтэй бөгөөд хөгшрөх тусам холтос нь час улаан болон хувирдаг бол навчсын намрын өнгө нь бүдэг шаргал байна” гэснээс өөр буйлсын тухай мэдээлэл ч алга.

Хоромхон зуурт үзэсгэлэнт төрхөө харуулдаг буйлс модны цэцэг тав хоногийн настай байдаг ажээ.

Эх сурвалж: News.mn