m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 07:07
352
Дэлхийн шилдэг залуу 16 удирдагчийн нэгээр Д.Болортуяа шалгарлаа

Олон улсын санхүүгийн зөвлөх үйлчилгээний нэрийн хуудас болсон Эрнст энд Янг компанийг мэдэхгүй бизнес эрхлэгч гэж бараг үгүй. Учир нь тус байгууллага дэлхийд танигдан, маш богино хугацаанд амжилт олж буй залуу удирдагчдыг тодруулж, цаашид бизнесээ өргөжүүлж, харилцаа хамтын ажиллагаагаа тэлэхэд нь тусалдаг юм.

Гарааны бизнес эрхлэгчид, залуу удирдагчид энэ компанитай холбогдон, үзүүлж буй үйлчилгээ, хөтөлбөрт хамрагдахыг хичээдэг ч шалгуур өндөртэй учир хүссэн бүхэн хамрагдах боломжгүй юм. Харин 2016 оны шалгуурт Монголын компани тодруулбал монгол чацарганаар эрүүл, мэнд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Сибери фарм продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа тэнцэж шилдэг 16-гийн нэг болж чадлаа.

2016 оны шалгуурт Монголын компани тодруулбал монгол чацарганаар эрүүл, мэнд гоо сайхны бүтээгдэхүүн үйлдвэрлэдэг “Сибери фарм продактс” ХХК-ийн гүйцэтгэх захирал Д.Болортуяа тэнцэж шилдэг 16-гийн нэг болж чадлаа.

БНХАУ-ын Шанхай хотод болсон Стратеги хөгжлийн форумын үеэр дэлхийн хэмжээний шалгуурт тэнцсэн 16 захиралд батламж гардуулсан байна. Монголоос гадна Австрали, Шинэ Зеланд, Сингапур, Хонг Конг, БНХАУ гэх мэт орны залуу удирдагчид багтжээ. Шилдгүүдийг сонгохдоо тэдний гадаад зах зээлд өрсөлдөх чадвар, компанийн алсын хараа, эдийн засгийн үзүүлэлт, стратегын бодлого, манлайлах чадвар, болон шинийг санаачлах чадвар зэргийг шалгуур болгожээ.

Шилдэгт шалгарсан компаниуд дотор ус болон хаягдал усыг ашиглан байгаль орчинд ээлтэй бүтээгдэхүүн үйлдвэрлэн дэлхийн хэмжээнд  шинэчлэл  хийсэн, олон улсад  танигдсан, харилцаа холбоо, технологийн салбарт виртуал сим картны системийг нэвтрүүлснээр утасны операторууд өөр  хоорондоо холбогдох боломжтой болж, хэрэглэгчийн утасны дугаарыг хадгалах, мөн бага төлбөрөөр роаминг үйлчилгээг ашиглах боломжийг нээсэн, шүлсний хүчилд суурилан  өөрийгөө анагаах арга болон олон тооны өвчлөлийг хурдан эмчлэх цуврал бүтээгдэхүүн боловсруулсан гэх мэт шинэлэг бүхний андагчид багтжээ.

 Ази – Номхон далайн Стратеги хөгжлийн маркетингын албаны дарга  Michael Anghie “ Ур чадвартай бизнес эрхлэгч  нар эдийн засгийн үр ашгийг асар ихээр нэмэгдүүлдэг бөгөөд бидний ажлын хэв маягыг шинэчилж байдаг. Мөн бидний дэмжлэг Ази – Номхон далайн бүс нутгийн шинэхэн бизнес эхлүүлэгчидэд өсөн дэвшихэд нь   том түлхэц болдог.  Орчин үед залуу  бизнес эрхлэгчид шинэ зах зээлд орох болон бизнесийн тогтсон хэв маягт шинэ өөрчлөлтүүдийг хийхэд  урьд өмнө нь байгаагүй асар их боломжууд нээлттэй байдаг ч төдий хэмжээний шалгуурууд тасралтгүй гарч ирсээр байна” гэж онцолжээ. Шилдгээр шалгарсан компаниуд сургагч болон тусгай мэргэжилтнүүд, дэлхийн хэмжээний бизнес эрхлэгчид, үйлдвэрийн эзэдтэй  холбоо тогтоож цаашдын байнгын харилцаатай байх боломжоор хангагдана.

Мөн бизнесийн үйл ажиллагаа эрхлэхэд нийтлэг тулгардаг асуудлуудыг шийдэхэд нь туслах зорилготой  ЕҮ тусгай хөтөлбөрүүдэд хамрагдан зөвлөгөө авч болох юм.