m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 07:08
227
Монголын жүдо дэлхийд дөрөвдүгээрт эрэмблэгдэж байна

 

"Рио-2016" зуны 31 дүгээр олимпийн наадамд жүдогийн шигшээ багийн 13 тамирчин оролцох боломжтой болоод байгаа. Энэ үзүүлэлтээрээ дэлхийд дөрөвдүгээрт эрэмблэгдэж байгаа бөгөөд эрэгтэй долоо, эмэгтэй зургаан жинд эрхээ аваад байна.

Энэ жилийн олимпийн наадамд оролцох 13 эрхийг өвөртлөөд байна.

Манай жүдо бөхийн шигшээ баг Лондонгийн олимпод есөн эрх авч байсан бол энэ жилийн олимпийн наадамд оролцох 13 эрхийг өвөртлөөд байна. Энэ нь жүдо бөхийн өлгий нутаг Япон, олимпийн наадмыг зохион байгуулагч Бразил, Франц улсын багийн араас бичигдэж байна. Манай улстай хамт Германы баг 13 эрхтэй дөрөвдүгээрт бичигдэж байгаа бол БНСУ, ОХУ, БНХАУ гэх мэт их гүрнүүд Монгол Улсын ард бичигдэж байна.

Олимпийн эрхийн сүүлийн Гран При Казахстаны Алматыд болоход эмэгтэй 70 кг-ын жинд зодоглосон ОУХМ Ц.Наранжаргал мөнгөн медаль хүртэж чансаагаа 180 оноогоор ахиулснаар дэлхийн чансаа 17 руу дэвшснээр албан ёсоор олимпийн эрхийн онооны бүст багтсан юм. Улмаар түүний энэхүү онооны ачаар ОУХМ П.Лхамдэгд тивийн квотоор олимпод оролцох боломжтой болсон. Гэхдээ энэхүү эрхийн байраа манай тамирчид олимпийн эрхийн сүүлчийн "World Masters" тэмцээнд хадгалж чадвал Риог 13 тамирчин зорино.

ОУХМ П.Лхамдэгд тивийн квотоор олимпод оролцох боломжтой болсон.