m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 07:41
71
“Түрээсийн орон сууц” хөтөлбөрт хамрагдсан 350 иргэн байрны түлхүүрээ гардлаа

Буянт-Ухаа II” хорооллын 350 айлын орон сууцанд хамрагдсан иргэдэд түрээсийн байрны түлхүүр гардуулах арга хэмжээ өнөөдөр боллоо.

Улаанбаатар хот болон орон нутагт ажиллаж амьдарч байгаа, өөрийн эзэмшлийн орон сууцгүй, зах зээлээс шууд орон сууц худалдан авах боломжгүй залуу гэр бүл, төрийн албан хаагч, өрх толгойлсон эмэгтэй, эрэгтэй мөн хөгжлийн бэрхшээлтэй иргэд, ахмад настан зэрэг зорилтот бүлгийн 829 айл түрээсийн орон сууцанд хамрагдах боломж бүрдээд байна.

829 айл түрээсийн орон сууцанд хамрагдах боломж бүрдээд байна

Хан-Уул дүүргийн X хорооны нутаг дэвсгэрт ашиглалтад орсон, 350 айлын орон сууцанд түрээсээр хамрагдах шаардлага хангаж, байраа сонгосон 350 гэр бүлийн төлөөлөл түлхүүрээ гардан авлаа.