m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 07:47
109
Хиллари хөрөнгө, орлогоо мэдүүлжээ

АНУ-ын ерөнхийлөгчийн сонгуульд Ардчилсан Намаас нэр дэвшихээр өрсөлдөж байгаа Хиллари Клинтон 2015 оны санхүүгийн тайлангаа өчигдөр Холбооны Сонгуулийн Комисст танилцуулсан байна.

Хиллари 2015 онд өөрийн бичсэн “Hard Choices” (Хэцүү сонголтууд) номноосоо таван сая доллар, нэр дэвшихээсээ өмнө тавьсан илтгэлүүдээсээ 1.5 сая долларыг олсон байжээ.

Хөрөнгө оруулалтын сангуудад нийтдээ 30 сая долларын үнэлгээтэй хувьцаа эзэмшиж байгаа

Тэр мөн янз бүрийн компани, хөрөнгө оруулалтын сангуудад нийтдээ 30 сая долларын үнэлгээтэй хувьцаа эзэмшиж байгаа юм байна.Түүний нөхөр, ерөнхийлөгч асан Билл Клинтон 2015 онд тавьсан илтгэлүүдээсээ таван сая гаруй долларын орлогыг олсон байжээ.

Хилларигийн өрсөлдөгч Бүгд Найрамдах Намын нэр дэвшигч Дональд Трамп түүний өмнө орлого, хөрөнгөө тайлагнасан бөгөөд түүнд дурдсанаар Трампын нийт хөрөнгө 10 тэрбум доллар гэсэн байна.