m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 08:03
69
Өнөөдрийн онцлох үйл явдал

Ерөнхийлөгчийн БНСУ-д хийх айлчлал эхэллээ

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-ын ерөнхийлөгч Пак Гын Хэ-гийн урилгаар энэ сарын 18-20-нд Бүгд Найрамдах Солонгос Улсад албан ёсны айлчлал хийнэ. Айлчлал өнөөдөр эхэлж байна. БНСУ-тай “Иж бүрэн түншлэл”-ийн харилцааг гүнзгийрүүлэн хөгжүүлэх, дээд, өндөр түвшний харилцан айлчлалын давтамжийг хадгалах, хоёр орны харилцаа, ялангуяа эдийн засгийн хамтын ажиллагааг бэхжүүлэх, бүс нутаг, олон улсын харилцан сонирхсон асуудлаар айлчлалын хугацаанд санал солилцох юм. 

"ICT-EXPO-2016" нээлтээ хийлээ.

Монгол Улсад орчин цагийн харилцаа холбооны салбар үүсч хөгжсөний 95 жилийн ой энэ онд тохиож байна. 10 дахь жилдээ зохион байгуулагдаж байгаа “ICT-EXPO-2016” өнөөдөр албан ёсоор эхэллээ. Жил бүрийн “ICT-EXPO" өөрийн гэсэн онцлог, уриатай байдаг. Энэ жилийн хувьд "Хязгааргүй боломж" уриан дор мэдээлэл технологийн салбарын тэргүүлэгч 100 гаруй аж ахуй нэгж оролцож байна. Нээлтийн ажиллагаан Ерөнхий сайд Ч.Сайханбилэг, Харилцаа холбооны зохицуулах газрын дарга Б.Балгансүрэн, Мэдээллийн технологи, шуудан, харилцаа холбооны газрын дарга Ц.Жадамбаа тэргүүтэй төлөөлөгчид оролцлоо. 

НИТХ-ын 2016 оны ээлжит сонгуульд 238 хүн нэр дэвшинэ

Нийслэлийн Сонгуулийн Хорооноос өнөөдөр НИТХ-ын сонгуульд нэр дэвшигчдийг албан ёсоор бүртгэсэн талаараа сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ.  Нийслэлийн иргэдийн Төлөөлөгчдийн сонгуульд оролцохоор 11 нам эвсэл, 19 бие даагч нийт 333 нэр дэвшигчийн материалыг нягтлан шалгаж үүнээс 238 нэр дэвшигчийг албан ёсоор бүртгэжээ.