m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 08:21
110
МУБИС-ийн оюутны байранд хүн амины хэрэг гарчээ

МУБИС-ийн оюутны  байранд амьдардаг Б гэх эмэгтэй бусдад хорлогдсон байдалтай амиа алджээ. Тэрээр нас барахаасаа өмнө оюутны байранд хамтран амьдрагч Т-ийн хамт жижүүрээс зөвшөөрөл авч өрөөндөө орсон аж. Гэвч  хүзүүндээ хутгалуулсан байдалтай бууж ирсэн ч удалгүй газар дээрээ амьсгал хураажээ.

Түүний хамтран амьдрагч гэх Т гэх залуу мөн хутгалуулсан бөгөөд ГССҮТ-ийн сэхээн амьдруулах тасагт хэвтэн эмчлүүлж байгаа аж. Энэхүү хэргийг Сүхбаатар дүүргийн цагдаагийн нэгдүгээр хэлтэс шалгаж байгаа бөгөөд хохирогчийн хамтран амьдрагч Т гэх 27 настай эрэгтэйг сэжигтнээр татсан байна.