m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 08:46
224
Хакүхо М.Даваажаргал, Кисенасато нар башёг унаагүй тэргүүлж явна

Японы мэргэжлийн сүмогийн Нацу башёгийн 11 дэх өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Башёг нэг ч унаагүйгээр их аварга Хакүхо, озэки  Кисенасато нар тэргүүлж явна.  Их аварга Хакүхо М.Даваажаргал озэки Котошогикүг, Кисенасато Икиоиг окүридаши мэхээр давжээ. 

Их аварга Хакүхо маргааш озэки Гоидотой барилдах бол Кисенасато озэки Тэрүнофүжи Г.Ган-Эрдэнэтэй барилдана. Тэдний араас их аварга Харүмафүжи, Какарюү нар есөн даваа хоёр унаатай нэхэж явна.