m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.18 09:15
297
С.Жавхлан, Т.Баясгалан нарыг Онцгой байдлын албаны тэмдгээр шагналаа

Өвөлжилт, хаваржилт хүндэрч, зудад өртсөн малчин түмэндээ туслах “Илгээлтийн эзэд” аяныг МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нар орон даяар өрнүүлж хамтарч дуулснаас хойш 13 жилийн дараа уран бүтээлийн тоглолтоо үзэгч олондоо толилуулсан билээ.Ард түмний хайртай уран бүтээлчдийн санаачлан өрнүүлсэн энэхүү сайн санааны хүмүүнлэгийн аянд Монголчууд нэгдэж, малчиддаа хандивын гараа сунган малын нэмнээ, дулаан хувцас, лаа, шүдэнз, өвс, тэжээл зэрэг олон түмний сэтгэл шингэсэн тусламжийн цувааг орон нутагт үдэж байсан.

МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагналаа

Малчин түмэн ч Монгол Улсын Засгийн газар, пүүс компани, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн тусламж, сайн санааны дэмжлэгээр хахир хаврыг ажралгүй давж, урин зуны улиралтай золгоод байна.

“Илгээлтийн эзэд” аяныг эхлүүлж,  нийгмийн сайн сайхны төлөө бусдыг уриалах, аж ахуйн нэгж байгууллага, иргэдийн нийгмийн хариуцлагыг дээшлүүлэхэд үнэтэй хувь оруулсан МУГЖ С.Жавхлан, Т.Баясгалан нарыг “Онцгой байдлын албаны төлөө-3” тэмдгээр шагнасныг Монгол Улсын Шадар сайд Ц.Оюунбаатар өнөөдөр гардууллаа. МУГЖ С.Жавхлангийн хувьд орон нутагт ажиллаж байгаа тул хүрэлцэн ирж амжаагүй юм.