m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 04:20
110
Зарим сайт, телевизүүд сонгуулийн хууль зөрчсөн үйлдэл гаргажээ

ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Хамгийн сүүлийн үед  банк, даатгал, нотариатын газраас орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, эд хөрөнгийн даатгалтай холбогдох үйл ажиллагаа  хуульд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.  

Шалгалтанд 11 арилжааны банк, 14 даатгалын компаниуд, найман тойргийн нотариатын үйлчилгээ эрхлэгчид хамрагджээ. Шалгалтаар зээл олгож буй банк зээлдэгч нарт зөвхөн өөрсдийн сонгосон даатгал, ноториатын байгууллагатай харилцах боломж олгож байсан нь хэрэглэгчийн сонголт хийх эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа гэнэ. Уг зөрчлийг арилгуулах талаар банкнуудад шаардлага бичиг хүргүүлсэн байна. Хэрвээ уг шаардлагыг хүлээн авч хэрэглэгчдийн сонголт хийх эрхийг олгохгүй бол банкнуудад хатуу хариуцлага тооцно гэж ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр мэдэгдлээ. 

Уг зөрчлийг арилгуулах талаар банкнуудад шаардлага бичиг хүргүүлсэн байна. 

Сонгуулийн тухай хуулийн 70.1 дүгээр зүйлд заасны дагуу ШӨХТГ энэ асуудалд хяналт тавих ёстой. Энэ үүргийн дагуу ирэх долоо хоногт орон нутаг рүү хүмүүсээ явуулж, байцаагч нартаа тодорхой чиглэл өгч ажиллахаар болсон гэнэ. Мөн Улаанбаатар хотод арилжааны телевиз, сонин, сэтгүүл, сайтад мониторинг хийх өргөн баг бүрдүүлэн ажиллаж байна. Өнгөрсөн сард нэр бүхий сайт, телевизүүд сонгуулийн хуультай холбоотой хэд хэдэн зөрчил гаргасан гэнэ. Гэхдээ эдгээр аж ахуйн нэгжэд эхний ээлжид хариуцлага тооцолгүй, сануулах арга хэмжээ авчээ. ШӨХТГ-аас гаргасан дүгнэлтийг үндэслэж Харилцаа холбооны зохицуулах хорооноос тухайн аж ахуйн нэгжийн эрхийг зургаан сар хүртэлх хугацаагаар хязгаарлах шийдвэр гаргана гэж мэдэгдлээ. 

Нэр бүхий сайт, телевизүүд сонгуулийн хуультай холбоотой хэд, хэдэн зөрчил гаргажээ.