m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 04:30
342
Чиглэл заах 20 самбар байршуулна

2016 онд хотод замын чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гол болон туслах замуудад суурилуулахаар “Нийтийн үйлчилгээний Улаанбаатар нэгтгэл” ОНӨААТҮГ,  Нийслэлийн Авто замын газартай гэрээ байгуулжээ. Дээрх чиг заасан мэдээлэх самбарыг Нийслэлийн Авто замын газар, Замын цагдаагийн газар хамтран зөвшилцөн байрлалыг тодорхойлсон  байна.

Чиг заах, урьдчилан мэдээлэх 20 самбарыг нийтийн эзэмшлийн гудамж зам талбайн гол болон туслах замуудад суурилуулна

Өнөөдрийн байдлаар Хөдөө аж ахуйн их сургуулийн уулзварт хоёр, Их Монгол улсын гудамжинд хоёр, Баянхошууны хөтөлд нэг, Баянхошууны тойрог буюу Баруун, Зүүн салааны уулзварт хоёр, Сонсголон 22-ын товчоо чиглэлийн замд хоёр, Нисэхийн тойрогт нэг мэдээлэх самбарын тулгуурыг байрлуулаад байна гэж Захирагчийн ажлын албанаас мэдээллээ.