m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 04:35
194
Б.Бундхорол: Бидний нэр дэвших эрхийг баталгаажуулахгүй бол суулт хийнэ

“Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал Нийслэлийн сонгуулийн хорооноос тус эвслээс ИТХ-ын сонгуульд нэр дэшигчдийг  бүртгэхээс татгалзсанаа өчигдөр зарласан билээ. Тиймээс уг асуудлаар “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслийн удирдлагууд, гишүүд энэхүү шийдвэрийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.

Хэрэв “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслийг ИТХ-ын сонгуульд өрсөлдөх боломжийг нэг мөр хаасан тохиолдолд шүүхэд хандаж цаашлаад суулт хийнэ гэлээ.

Энэ талаар эвслийн гишүүд ”Ганцхан “МАНАН”-г сонго хэмээн ард түмэнд тулгаж байна. Энэ бол Монгол Улсын Үндсэн хуулинд зааснаар эрх чөлөөтэй амьдрах, эвлэлдэн нэгдэх, төр улсаа өөрсдийн сонголтоор байгуулах гэсэн нандин эрхэнд эрх баригчид бүдүүлгээр халдлаа. Тиймээс асуудлыг яав ч зүгээр өнгөрөөхгүй. Бид эцсээ хүртэл тэмцэнэ. Ер нь эрх баригчид шударга нам, бие даагчдаас зайгаа барьж байгаа нь Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрээс харагдлаа” хэмээлээ.

Ер нь эрх баригчид шударга нам, бие даагчдаас зайгаа барьж байгаа нь Нийслэлийн сонгуулийн хорооны шийдвэрээс харагдлаа

Түүнчлэн ТТЭНН-ын гишүүн Б.Бундхорол хэлэхдээ ”Сонгуулийн хуулийн 14.1-д зааснаар сонгууль болохоос 180 хоногийн өмнө байгуулагдсан нам нэр дэвших эрхтэй гэж заасан. Гэтэл сонгуульд нэр дэвшүүлдэг гурван субьект бий. Тодруулбал, эвсэл, нам, бие даагч гэсэн гурван субьект. Сонгуулийн тухай хуулинд эвслийг сонгуульд оролцуулж болохгүй гэсэн нэг ч заалт байхгүй. Хэрэв оролцуулахгүй гэсэн бол “Эвслийг оролцуулахгүй” гэж тодорхой зааж өгөх ёстой. Тиймээс хориглосноос бусад тохиолдлыг зөвшөөрнө гэж үздэг учир бид хууль зөрчөөгүй. Хуулийн дагуу баримт бичгээ бүрдүүлж өгсөн. Сонгуульд оролцох эрхтэй гэж бодож байна.  Хэрэв Нийслэлийн Сонгуулийн хороо нэр дэвших эрхийг баталгаажуулахгүй бол суулт хийнэ. Чадлаараа хүмүүсийг нэгдэхийг уриалж тэмцэнэ.” гэлээ. 

Сонгуулийн хороо нэр дэвших эрхийг баталгаажуулахгүй бол суулт хийнэ. Чадлаараа хүмүүсийг нэгдэхийг уриалж тэмцэнэ