m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 04:47
112
Донорын эгнээг өргөжүүлэх сургалт Өмнөговь аймагт боллоо

Өмнөговь аймагт цус, цусан бүтээгдэхүүний аюулгүй байдал хангамжийг нэмэгдүүлэх хөтөлбөр амжилттай хэрэгжиж байна. Энэ хөтөлбөрийн хүрээнд “Сайн дурын авлагагүй донорын эгнээг өргөжүүлэх нь” сэдэвт сургалтыг зохион байгууллаа.

Сургалтанд Баянхонгор, Өвөрхангай, Төв, Дундговь, Өмнөговь  аймгийн цусны донорын эмч, улаан загалмайн ажилтнууд 30 гаруй хүн хамрагдаж донорын халамж үйлчилгээ сэтгэл ханамж, цус цусан бүтээгдэхүүний хангамжийг нэмэгдүүлэх, донор хадгалах эргэх холбоо, олон нийтийн харилцаа зар сурталчилгааны талаар мэдлэг туршлага солилцсон байна.