m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 05:01
311
"Алтан ураг" бүжгэн жүжиг тоглогдоно

ҮДБЭЧ-ын хамт олон Ардын жүжигчин, Төрийн шагналт, Зууны манлай бүжиг дэглээч Ц.Сэвжидийн 100 жилийн ойд зориулан Төрийн соёрхолт, МУУГЗ Б.Шаравын хөгжим, Төрийн соёрхолт, Ардын уран зохиолч Б.Лхагвасүрэнгийн цомнол, Төрийн соёрхолт, МУУГЗ С.Сүхбаатарын дэглэлт “Алтан ураг” ардын бүжгэн жүжгийн 20 жилийн ойн тоглолтыг энэ сарын 29-ний өдөр тоглох гэж байна.

“Алтан ураг” ардын бүжгэн жүжиг алтан тайзнаа 20 жил тоглоджээ

Уг бүжгэн жүжиг анх 1996 оны долоодугаар сарын 6-нд тоглогдож байсан бөгөөд энэ жил 20 жилийнхээ ойг тэмдэглэж буй юм. Их эзэн Чингис хааны түүхээс сэдэвлэж бүтээсэн энэхүү түүхэн бүжгэн жүжигт Тэмүүжин анд Жамуха эцэг Тоорил хааны дэмжлэгтэйгээр Мэргэдэд булаалгасан  Бөртэг буцаан авч улмаар Их монгол улсыг байгуулсан хүртэлх үйл явдлыг бүжгийн хэлээр илэрхийлэх  юм. Алтан ураг бүжгэн жүжиг нь ардын бүжгэн дээр тулгуурлаж, бүжгэн жүжгийн үндсэн  хэлбэрээр хийгдсэн хоёр дахь томоохон бүтээл юм.