m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 05:20
112
Үйл явдал: Египетийн 59 зорчигчтой онгоц радарын дэлгэцнээс алга болжээ

 Францын нийслэл Парис хотоос өчигдөр шөнө Каирийг чиглэн хөөрсөн Египетийн агаарын тээврийн нисэх онгоц сураггүй болсон тухай таагүй мэдээ дэлхий нийтэд цацагдлаа. Египетийн агаарын тээврийн “MS804” нислэгт 59 зорчигч, нисэх багийн 10 хүний хамт зорчиж явсан байна. Албаныхны хэлж буйгаар онгоц Газар дундын тэнгис дээгүүр нислэг үйлдэж явахдаа радарын дэлгэцнээс алга болжээ. Нисэх онгоцноос хамгийн сүүлд Египетийн цагаар шөнийн 02.45 цагт дохио нь ирсэн байна. Иймээс Египетийн агаарын тээврийн албанаас шуурхай арга хэмжээ авч онгоцыг эрэн хайж ажиллагааг эхлүүлэх болсон талаар гаднын хэвлэлүүд мэдээллээ.

Газар дундын тэнгис дээгүүр нислэг үйлдэж явахдаа радарын дэлгэцнээс алга болжээ