m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 06:55
97
400 саяын азтан баримтыг хуурамчаар үйлджээ

 

НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх хоёр иргэн хоёулаа холбогдох байгууллагад хандаад буй. Гуравдугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор "Оргил" худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон. 

Говь-Алтай аймгийн иргэн А, Баянгол дүүргийн иргэн Ц нар өөрсдийгөө 400 сая төгрөгийн эзэн болсон гэж мэдэгдсэн

Гэвч азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас ийнхүү азтан болж чадаагүй. Улмаар Говь-Алтай аймгийн иргэн А, Баянгол дүүргийн иргэн Ц нар өөрсдийгөө 400 сая төгрөгийн эзэн болсон гэж мэдэгдсэн юм. Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж улмаар тухайн хоёр иргэнд хоёуланд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь тэд хоёулаа хуурамч баримт үйлдэн Гааль, татварын ерөнхий газарт хандсан нь тогтоогдоод байгаа юм.

Гааль, татварын ерөнхий газраас шалгалт хийж уг хоёр иргэнийг 400 саяын азтан биш гэдэг нь тодорхой болжээ. Тухайн баримтны QR кодыг уншуулахад 100 төгрөгийн тор байсан гэнэ.