m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 07:03
83
ИТХ-ын хурлаар долоон асуудлыг хэлэлцлээ

Сүхбаатар дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн зургаадугаар хуралдаан өнөөдөр болж долоон асуудал хэлэлцлээ. 

Хуралдаанаар "Дүүргийн ногоон байгууламжийг нэмэгдүүлэх талаар хийж хэрэгжүүлсэн ажил, цаашид авах арга хэмжээний тухай", "УИХ болон нийслэлийн ИТХ-ын сонгуулийн хэсгийн төвд өөрчлөлт оруулах тухай" "Жижиг, дунд үйлдвэрлэлийг дэмжих төвөөс ажилгүйдлийг бууруулах чиглэлээр авч буй арга хэмжээний тухай" "2016 онд Цэргийн алба дүйцүүлэн хаах иргэний нэрсийн жагсаалт, тэдгээрийн сургалт бусад шаардагдах зардлыг батлах тухай болон 2013 оны 85, 2014 оны 37, 2015 оны 25 дугаар тогтоолуудын биелэлтийн тухай" "Улаан бурхан өвчний тархалтын явц, хандлага, өвчнөөс урьдчилан сэргийлэх зорилгоор дүүргийн хэмжээнд  хийж, хэрэгжүүлж буй ажлуудын тухай", "Дүүргийн ГХУСАЗЗ-ийн бүрэлдэхүүнд өөрчлөлт оруулах тухай", "Төрийн цол, одон медалиар шагнуулахаар дэмжиж, уламжлах тухай" асуудлыг хэлэлцэж холбогдох тогтоол, шийдвэрүүдийг гаргасан байна.