m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 07:34
169
Хүүхдийн баярын бэлэг "Хувдай ишигний паян" симфони

Улсын Филармони “Хувдай ишигний паян” симфони үлгэрээр бяцхан үзэгчиддээ эх үрсийн баярын бэлэг барих гэж байна. Уг симфони үлгэрийг 30 жилийн тэртээ АЖ, Төрийн шагналт Ц.Намсрайжав хөгжмийг зохион, хөгжимчин,  СТА Ч.Нянгар \уг оркестрийн угалзан бүрээч\ цомнолыг нь бичин Замын Цагдаагийн газартай хамтран 1983 онд анх тоглосон юм.

“Хувдай ишигний паян” симфони үлгэрээр бяцхан үзэгчиддээ эх үрсийн баярын бэлэг барина

Харин энэ жил Улсын Филармони нь “Хөгжмийн боловсролын хөтөлбөр”-ийн хүрээнд тавдугаар сарын 28-нд 13:00, 15:00 цагуудаас өөрийн тайзнаа тоглохоор боллоо. Энэхүү симфони үлгэр нь хүүхэд багачуудад замын хөдөлгөөнд зөв боловсон, соёлтой оролцоход зориулсан сургалт танин мэдэхүйн зорилготой юм.