m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 08:20
66
Тариаланчдад 13 тэрбум төгрөгийн дэмжлэг олгожээ

Тариалан эрхлэлтийг дэмжих сан /ТЭДС/-гаас тариалан эрхэлдэг 1183 аж ахуйн нэгжид 13 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэг олгосон гэж Хүнс, хөдөө аж ахуйн яамнаас мэдээллээ. Хаврын тариалалтад дутагдаж байсан 11972 тонн /дотоод-6292 тонн, импорт-5500 тонн/ үрийн буудайг ТЭДС-ийн Сэлэнгэ, Хөтөл, Булган, Угтаал, Хархорин салбарын агуулахуудад нөөцөлснөөс 250 аж ахуйн нэгжид нийт 8.4 тонн үрийг олгожээ.

1183 аж ахуйн нэгжид 13 тэрбум төгрөгийн үр, шатахуун, ургамал хамгааллын бодис, бордооны дэмжлэг олгосон

Дотоодын нөөцөөс гаргаж буй нэг тонн нь үрийн буудай 800 мянган төгрөг, импортынхыг 815 мянган төгрөгөөр олгожээ. Тариаланчид үрийн буудайнхаа үнийн 30 хувийг урьдчилан төлж, үлдсэн 70 хувийг намрын ургацаас төлөхөөр болсон байна.

Мөн тариалалтад шаардагдах дизель түлшийг 50 хувийн урьдчилгаатайгаар га-д 10 литрээр тооцож, үлдэгдэл төлбөрийг намрын ургацаас төлөх нөхцөлтэйгөөр НИК болон “Магнай трейд” ХХК-ны агуулахаас бөөний үнээр, орон нутгийн шатахуун түгээх станцуудаар жижиглэнгийн үнээр олгосон байна. Нийтдээ 377 аж ахуйн нэгж, иргэнд 1732 тонн түлш өгсөн байна.