m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.19 08:26
90
Өнөөдрийн онцлох үйл явдал

Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчилж байна

Монгол Улсын Ерөнхийлөгч Ц.Элбэгдорж БНСУ-д айлчилж байна. БНСУ-ын нийслэл Сөүл хотын дарга Пак Вон Сүн Ерөнхийлөгчид бараалхаж, Сөүл хотын Хүндэт иргэний батламж гардуулах ёслолын ажиллагаа болсон. Мөн Монгол Улсын Ерөнхийлөгч БНСУ-д ажиллаж амьдарч буй Монгол иргэдийн төлөөлөлтэй уулзлаа.

Албан ёсны айлчлалынхаа үеэр БНСУ-ын Ерөнхийлөгч Пак Гын Хэ-тэй албан ёсны хэлэлцээ хийсэн бөгөөд БНСУ-ын Үндэсний ассамблейн дарга Жон Ы Хва, Ерөнхийлөгчид бараалхана. Түүнчлэн Солонгосын Гадаад судлалын Их сургуульд зочлон “Монгол Улсын гадаад бодлого, бүс нутгийн аюулгүй байдал” сэдвээр лекц уншиж, KBS телевизэд ярилцлага өгнө.

12 сая ам.доллараар Төрийн ордон бус эмнэлэг барина

Монгол Улсын Засгийн газар 2006 оны 11 дүгээр сарын 17-ны өдөр Арабын эдийн засгийн хөгжлийн Кувейтын сантай байгуулсан харилцан ойлголцлын санамж бичгийн дагуу манайд Парламентын ордон барихаар 12 сая ам.долларыг буцалтгүй тусламжаар олгожээ.Гэвч энэхүү буцалтгүй тусламж нь Төрийн ордон барьж хүрэлцэхүй учир эмнэлэг болгох ёстой хэмээн УИХ-ын дарга З.Энхболд үзсэн байна. Улмаар 12.0 сая ам.долларыг эмнэлэг болгох чиглэлийг Ерөнхий сайдад хүргүүлжээ. 

 

400 саяын азтан баримтыг хуурамчаар үйлджээ

НӨАТ-ын баримтаараа 400 саяын азтан болсон гэх хоёр иргэн хоёулаа холбогдох байгууллагад хандаад буй. Гуравдугаар сарын 20-ны өдөр явагдсан долоо дахь удаагийн НӨАТ-ын тохирлоор "Оргил" худалдааны төвийн Амгалангийн салбараас худалдан авалт хийсэн гэх нэр нь тодорхойгүй эрхэм 400 сая төгрөгийн эзэн болсон. Гэвч азтан НӨАТ-ын баримтаа e_barimt.mn сайтад бүртгүүлээгүйн улмаас ийнхүү азтан болж чадаагүй. Улмаар Говь-Алтай аймгийн иргэн А, Баянгол дүүргийн иргэн Ц нар өөрсдийгөө 400 сая төгрөгийн эзэн болсон гэж мэдэгдсэн юм. Тэгвэл уг асуудлыг цагдаагийн байгууллагаас шалгаж улмаар тухайн хоёр иргэнд хоёуланд нь эрүүгийн хэрэг үүсгэн шалгаж эхэлжээ. Учир нь тэд хоёулаа хуурамч баримт үйлдэн Гааль, татварын ерөнхий газарт хандсан нь тогтоогдоод байгаа юм. Гааль, татварын ерөнхий газраас шалгалт хийж уг хоёр иргэнийг 400 саяын азтан биш гэдэг нь тодорхойлогдсон байгаа. Тухайн баримтны QR кодыг уншуулахад 100 төгрөгийн тор байсан гэнэ. 

Шатахууны үнэ 160 төгрөгөөр буурчээ

Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газраас өнөөдөр шатахууны үнэ буурсан талаар сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Шатахууны үнэ нийслэлд 160 төгрөг, орон нутагт 360 төгрөгөөр буурсан аж.Энэ талаар Шударга өрсөлдөөн хэрэглэгчийн төлөө газрын дарга Д.Мөнхтөр хэлэхдээ “Цагаан сарын дараа шатахууны үнийг 50 төгрөгөөр буулгаснаас хойш хэд хэдэн удаа шатахууны үнэ буурсан гэх мэдээлэл гарсан. Тиймээс бодит байдал дээр хэдэн төгрөгөөр буурсан талаар шалгалт явуулсан. Ингэхэд шатахууны үнэ бодитойгоор буурсан байсан. 1500, 1530 төгрөг хүртэл шатахууны үнэ буурсан байна. Зарим шатахуун түгээх станц гишүүнчлэлийн карттай үйлчлүүлэгчдэдээ 1450 төгрөгөөр хүртэл үйлчилж байсан. Шатахууны үнэ буурсан учраас өргөн хэрэглээний барааны үнийн бууралтын асуудалд хяналт шалгалт хийж байна" гэв. Уг шалгалтын дүнг энэ сард багтаан танилцуулна гэх хурлын үеэр мэдэгдлээ. 

Египетийн 59 зорчигчтой онгоц радарын дэлгэцнээс алга болжээ

Францын нийслэл Парис хотоос өчигдөр шөнө Каирийг чиглэн хөөрсөн Египетийн агаарын тээврийн нисэх онгоц радарын хяналтын дэлгэцнээс алга болжээ. Египетийн агаарын тээврийн “MS804” нислэгт 59 зорчигч, нисэх багийн 10 хүний хамт зорчиж явсан байна. Албаныхны хэлж буйгаар онгоц Газар дундын тэнгис дээгүүр нислэг үйлдэж явахдаа радарын дэлгэцнээс алга болжээ. Нисэх онгоцноос хамгийн сүүлд Египетийн цагаар шөнийн 02.45 цагт дохио нь ирсэн байна. Иймээс Египетийн агаарын тээврийн албанаас шуурхай арга хэмжээ авч онгоцыг эрэн хайж ажиллагааг эхлүүлэх болсон талаар гаднын хэвлэлүүд мэдээллээ.

Бидний нэр дэвших эрхийг баталгаажуулахгүй бол суулт хийнэ гэв

“Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслээс өнөөдөр сэтгүүлчдэд мэдээлэл хийлээ. Тодруулбал Нийслэлийн сонгуулийн хорооноос тус эвслээс ИТХ-ын сонгуульд нэр дэшигчдийг  бүртгэхээс татгалсанаа өчигдөр зарласан билээ. Тиймээс уг асуудлаар “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслийн удирдлагууд, гишүүд энэхүү шийдвэрийг хууль зөрчсөн үйлдэл хэмээн үзэж эсэргүүцэж буйгаа мэдэгдлээ.Хэрэв “Тусгаар тогтнол эв нэгдэл” эвслийг ИТХ-ын сонгуульд өрсөлдөх боломжийг нэг мөр хаасан тохиолдолд шүүхэд хандаж цаашлаад суулт хийнэ гэлээ.

Д.Мөнхтөр: Банкуудад хатуу хариуцлага тооцно

ШӨХТГ-аас сүүлийн үед хийсэн хяналт, шалгалтын талаарх мэдээллийг сэтгүүлчдэд өглөө. Хамгийн сүүлийн үед  банк, даатгал, нотариатын газраас орон сууцны ипотекийн зээлдэгчийн амь нас, эд хөрөнгийн даатгалтай холбогдох үйл ажиллагаа  хуульд нийцэж байгаа эсэхийг шалгасан байна.  Шалгалтанд 11 арилжааны банк, 14 даатгалын компаниуд, найман тойргийн нотариатын үйлчилгээ эрхлэгчид хамрагджээ. Шалгалтаар зээл олгож буй банк зээлдэгч нарт зөвхөн өөрсдийн сонгосон даатгал, ноториатын байгууллагатай харилцах боломж олгож байсан нь хэрэглэгчийн сонголт хийх эрхийг хязгаарласан гэж үзэж байгаа гэнэ. Уг зөрчлийг арилгуулах талаар банкнуудад шаардлага бичиг хүргүүлсэн байна. Хэрвээ уг шаардлагыг хүлээн авч хэрэглэгчдийн сонголт хийх эрхийг олгохгүй бол банкнуудад хатуу хариуцлага тооцно гэж ШӨХТГ-ын дарга Д.Мөнхтөр мэдэгдлээ.