m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 00:02
133
Египетийн онгоцыг хайх ажиллагаа үргэлжилж байна

Египетийн иргэний агаарын тээврийн EgyptAir компанийн A320 нисэх онгоц тавдугаар сарын 18-ны шөнө сураггүй алга болсон талаар бид өмнө нь мэдээлж байсан.

Парисаас Каирын чиглэлд орон нутгийн цагаар 23:09 цагт хөөрсөн MS804 аяллын дугаартай  нисэх онгоц Газар Дундын тэнгис дээгүүр нисч байх үедээ радарын дэлгэцэнд үзэгдэхгүй алга болсон юм.

А320 онгоцыг эрэн хайх ажил үргэлжилсээр байна

Тэгвэл А320 онгоцыг эрэн хайх ажил үргэлжилсээр байна. Үүний өмнө нисэх онгоцны хэлтэрхий Грекийн Карпатос арлын эргээс олсон гэж хэвлэлүүд мэдээлж байсан ч EgyptAir компанийн төлөөлөгчид энэхүү мэдээллийг няцаалаа.

A320 нисэх онгоцны бүхээгт 58 зорчигч болон нисэх багийн 10 гишүүн байгаа.  Мөн 12  орны иргэд байгаагийн ихэнх нь францчууд юм.