m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 00:02
64
Өнөөдөр болох үйл явдлууд

09:00 цагаас Нийслэл агаарын бохирдлыг бууруулах чиглэлээр мэргэжлийн байгууллагуудтай зөвлөлдөх уулзалт  Цэнгэг усны нөөц, байгаль хамгаалах төвд болно. 

09:00 цагаас "Шударга Өрсөлдөөн Хэрэглэгчийн Төлөө Газрын Хөгжлийн Чиг Хандлага" сэдэвт нээлттэй хэлэлцүүлэг "Монголын Худалдаа Аж Үйлдвэрийн Танхимын хурлын заал"-нд  болно. 

10:00 цагаас НМХГ-ын хурлын танхимд хүнсний бүтээгдэхүүн импортлогч 50 гаруй аж ахуйн төлөөлөлүүдийг оролцуулан ЭМСЯ, НЭМХ, ШУТИС-ийн багш, мэргэжилтнүүдтэй хамтран , Монгол улсад транс тосны хэрэглээ, импортын талаар хэлэлцүүлэг хийнэ.

10:00 цагаас ”Монгол цэргийн жавхаа-2016’’ уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт Батлан Хамгаалахын Их Сургууль дээр болно.

10:30 цагаас Шатсан хүний цогцос олдсон талаар Улаанбаатар хотын цагдаагийн газарт мэдээлэл хийнэ.

11:00 цагаас  "Хааны эрэлд" олон улсын энхийг дэмжих ажиллагааны талаар сургуулийн удирдагч нар ЗХЖШ-т мэдээлэл өгнө. 

12:00 цагаас Хэвлэлийн Хүрээлэнд ОХУ-Монгол улсын дипломат харилцаа тогтоосны 95 жил, ОШУСТөвийн 40 жилийн ойтой холбогдуулан ОХУ-аас Монол улсад суугаа Элчин сайдын яамны зөвлөх Михайлов Евгений, ахлах реферант, орчуулагч Зимирёв Владимир нар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас MN-Мэдээллийн төвд Цахим ертөнцөд нэгдсэн эх оронч залуучуудын “Дархан Монгол нэгдэл”-ээс хэвлэлийн бага хурал зарлалаа. Тэднийг “1072 ширхэг хувьцаа худалдаж авна” гэж цуурхал тараасан хэмээн хэвлэл мэдээллийн хэрэгслээр зохион байгуулалттайгаар гүтгэж байгаа аж. 

12:30 цагаас MN-Мэдээллийн төвд Ухаа худаг-Гашуун Сухайт чиглэлийн 267 км төмөр замын бүтээн байгуулалтад оролцсон үндэсний 13 компани санхүүжилтээ авч чадахгүй өнөөг хүрсэн нь эдгээр компаниудыг дампуурхад хүргэж байгаа талаар мэдээлэл хийнэ.

17:00 цагаас  Сэтгүүлчдэд Геологийн төв лабораторийг танилцуулах өдөрлөг болно. Дэлхийд Итгэмжлэгдсэн 800 лаборатори байдгаас МУ-ын Геологийн Төв Лаборатори нь эхний 5-д бичигддэг учир энд тайлагдана гэхэд болно.