m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 00:46
108
Шилдэг боловсон хүчнийг "Шилдэг" сургууль бэлтгэнэ

Дэлхий нийтээр даяаршиж буй мэдээллийн эрин зуунд мэдлэгтэй, чадвартай боловсон хүчин Монгол Улсыг цааш авч явах учиртай. Тэгвэл тэдгээр сурагчдыг М.Туяа захиралтай "Шилдэг" дунд сургууль бэлтгэж байна. Тус сургуулийн хувьд ерөнхий боловсролын суурь хичээлүүдийг англи, монгол хэлээр хамгийн туршлагатай, заах арга зүйд дадлагажсан мэргэжлийн багш нар заадаг бөгөөд 12 дугаар ангиа төгсөж буй бүх сурагчид олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн TOEFL, SAT, IELTS-ийн өндөр оноотой төгсдөг. Ингэснээрээ сурагчид дэлхийн нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй боловсрол эзэмших боломжтой болдог юм. Түүнчлэн ерөнхий боловсролын суурь хичээлийн хажуугаар Эдийн засгийн хичээлийг англи хэл дээр үздэг. Учир нь хүүхэд өөрт байгаа мөнгийг юунд зарцуулах , өөрт нь нэн тэргүүнд юу хэрэгтэй байгааг тооцоолж, зөв зарцуулж чаддагүй. АНУ-ын боловсролын системийн нэг онцлог нь бизнесийн арга ухаанд багаас нь сургадаг. Энэ бодлого нь хүүхдэд маш тус дэмтэй байдгийг мэдэрсэн хамт олон нэвтрүүлж эхэлжээ.Эдийн засаг, бизнес гэдэг бол амьдрах ухаантай салшгүй холбоотой учир ийм шийдвэр гарган, хүүхдүүдэд зааж эхэлсэнд эцэг эхчүүд ч сэтгэл хангалуун байдаг юм байна. 

Сурагчид дэлхийд нэр хүндтэй их, дээд сургуулиудад тэтгэлэгтэй боловсрол эзэмших боломжтой