m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 01:33
104
Дархлаажуулалт дуусахад тав хоног үлдлээ

Улаанбурхан, улаануудын нэмэлт дархлаажуулалтанд 142 000 оюутан хамрагдах ёстойгоос одоогийн байдлаар 38 000 оюутан буюу 26.7% нь хамрагдаад байна. 
Нийслэлийн хэмжээнд Улаанбурхан улаануудын нэмэлт дархлаажуулалт тавдугаар сарын 19-ний байдлаар 50 орчим хувьтай хийгдэж байна.

142 000 оюутан хамрагдах ёстойгоос одоогийн байдлаар 38 000 хамрагдаад байна

Тус нэмэлт дархлаажуулалтанд: өрх дүүргийн эрүүл мэндийн төв зэрэг байнгын 142 цэг, түр цэг 641 (их дээд сургууль) явуулын баг 147 (хөгжлийн бэрхшээлтэй, алслагдмал байрлалтай), нийтдээ 2239 эмч сувилагч ажиллаж байна.
Иймд дархлаажуулалтандаа идэвхтэй хамрагдана уу. Нэмэлт дархлаажуулалтын хугацаа дуусахад 5 хоног үлдээд байна.