m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 02:57
67
Номын баяр эхэлж байна

Чингисийн талбайд яг одоо хаврын номын баяр эхэлж байна. Номын баярт Монголдоо төдийгүй дэлхийд нэрээ дуурсгасан алдартай зохиолчид оролцоно. Хамгийн ахмад нь Ардын уран зохиолч Бөхийн Бааст гуай байх бөгөөд тэрбээр тэртээх 1947 оноос уран бүтээл туурвиж эхэлжээ.  Зохиолч, уран бүтээлчдийг номын баярын түншүүд хэмээн нэрлэж байгаа бөгөөд баярын үеэр зөвхөн ном худалдаалаад зогсохгүй, уншигчидтайгаа уулзалт хийх ажээ.

Чингисийн талбайд яг одоо хаврын номын баяр эхэлж байна

Номын баяр хоёр өдөр үргэлжилнэ. Баярын өдрүүдэд  зохиолч, уран бүтээлчид номоо 20-30 хувийн хямдрал зарлаад байна.