m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 09:42
131
Их аварга Хакүхо башёг ганцаараа тэргүүлж эхэллээ

Японы мэргэжлийн сүмогийн Нацу башёгийн 13 дахь өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Башёг тэргүүлж яваа их аварга Хакүхо, озэки  Кисенасато өнөөдөр хоорондоо таарч барилдлаа. 

Хоёр бөхийн барилдаан сонирхолтой болсон бөгөөд их аварга Хакүхо шитанагэ мэхээр өрсөлдөгчөө давж башёг ганцаараа тэргүүлж эхэллээ. Хакүхо маргаашийн барилдаанд Харүмафүжи аваргатай учраа таарсан байна. Харин озэки Кисенасато их аварга Какарюүтай барилдана.