m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.20 22:41
93
Европчуудын хайртай бренд Apple, Google

Сошиал сүлжээний шинжилгээ хийдэг NetBase компани Европчууд ямар брэндэд хамгийн таатай ханддагийг судалж гаргажээ.Ингэхдээ тэд Европын 50 орны сошиал сүлжээнээс сүүлийн нэг жилийн 6.5 сая нийтлэлийг шинжилж ямар компанийн брэнд “гоё”, “гайхалтай”, “төгс”, “сайн” зэрэг эерэг үгстэй холбогдсоныг нь тооцоолсон байна. Мэдээж үүнд арилжааны нийтлэлүүдийг оруулаагүй.

Apple, Google брэндүүд эзэлсэн байна

Ингээд тэд Европ тивийн иргэдийн хамгийн хайртай 50 брэндийг гаргахад эхний хоёр байрыг Apple, Google брэндүүд эзэлсэн байна.

Топ брэндүүдийн эхний 21-ийг жагсаавал:

  1. Apple
  2. Google
  3. Lego
  4. BMW
  5. Adidas
  6. Chanel
  7. Tesco
  8. Audi
  9. Ferrari
  10. Porsche
  11. Dior
  12. Jaguar
  13. Barclays
  14. SAP
  15. Louis Vuitton
  16. Hermes
  17. Gucci
  18. Renault
  19. Burberry
  20. MasterCard
  21. Aston Martin