m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 02:38
109
БНСУ соёл урлагийн салбараа бодитоор дэмжиж байна

NISI20160520_0011712729_web_99_201605201

БНСУ-ын  Илсан хотод "K- Culture Vally" цогцолборын шавыг тавих ёслол болж, Ерөнхийлөгч Пак Гын Хе оролцож үг хэлжээ. "Манай улс үйлдвэрлэл, технологи, бараа бүтээгдэхүүнээрээ дэлхийд танигдаж улмаар жил бүр тодорхой хэмжээгээр экспортлож байна. Гэвч сүүлийн жилүүдэд соёл урлагийн салбарынхны бүтээл, контентуудын гадаадын зах зээлд борлогдох хэмжээ нэмэгдэж, улмаар Солонгосын соёлыг дэлхийн улс орнуудад таниулах, сурталчлах ажлыг амжилттай гүйцэтгэсээр ирлээ. Тиймээс энэ салбарт ажиллаж байгаа байгууллага, иргэдэд зориулсан цогцолбор барилга баригдах болсонд баяртай байна" гэжээ.

Цогцолборын эхний хэсгийг 2017 оны сүүлээр ашиглалтад оруулах ба 2021 он гэхэд бүрэн ашиглалтад орсоноор 56 мянган ажлын байр бий болно

    "K- Culture Vally" цогцолборт дуучин, жүжигчин болон бүжигчин, зураач, хөгжимчин гээд соёл урлагийн бүх салбарынхан байрлахаас гадна кино театр, концертын их, бага танхимууд, сургалт, бэлтгэлийн өрөөнүүд, бизнес уулзалт, үзэсгэлэнгийн танхимууд байх ажээ.

    Цогцолборын эхний хэсгийг 2017 оны сүүлээр ашиглалтад оруулах ба 2021 он гэхэд бүрэн ашиглалтад орсоноор 56 мянган ажлын байр бий болж, жилд таван сая жуулчид тус цогцолбороор үйлчлүүлэх урьдчилсан тооцоо гарчээ.