m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 05:43
73
Хэн нэгнийг буруутгаж, хариуцлага хүлээлгэхэд эрт байна

Дэлхийн стандартад нийцсэн  "Гранд Мед" эмнэлгийг тойрсон нэгэн мэдээлэл тархаад байна. Тус эмнэлэгт хагалгаанд орохоор ирсэн 27 настай бүсгүй  мэдээгүйжүүлэх арга хэмжээ авснаас болж амь насаа алдсан гэх мэдээлэл гарлаа. Энэ чухам юу болсон, ямар байдалтай ирээд ямар арга хэмжээ авсан, түүнд ямар эмчилгээ хийсэн  гэх мэт мэдээлэлд хоёр тал хариу өгөөгүй байна. 

Энэ чухам юу болсон, ямар байдалтай ирээд ямар арга хэмжээ, түүнд ямар эмчилгээ хийсэн  гэх мэт мэдээлэлд хоёр тал хариу өгөөгүй байна.

Шүүх эмнэлэг, цагдаагийн газар, шинжээч нарын бүрэлдэхүүн хэргийн газар ажиллаж, хуулийн дагуу бүх ажиллагааг хийсэн бөгөөд удахгүй шүүх эмнэлгийн эцсийн дүгнэлт гарах аж. Шүүх эмнэлгийн дүгнэлтээр талийгаач бүсгүй юунаас болж амь насаа алдсан болох нь тодорхой болно. Юутай ч яг одоо хэн нэгнийг буруутгах боломжгүй байгаа юм. Бид энэ хэргийн талаар цаашид дэлгэрэнгүй мэдээлэх болно.