m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 06:46
105
“Монгол цэргийн жавхаа-2016” уралдааны шалгаруулалт боллоо

Нийслэлийн Засаг даргын санаачилгаар “Найрсаг Улаанбаатар” хөтөлбөрийн хүрээнд  дөрөв дэх жилдээ зохион байгуулж байгаа “Монгол цэргийн жавхаа” уралдааны хоёрдугаар шатны шалгаруулалт өнөөдөр боллоо. Хоёрдугаар шатны шалгаруулалтад оролцсон 9 ангийг ротын жагсаалын жигдрэлт, жагсаалын байран дээрхи болон явуут ажиллагаа, зэвсэгтэй, зэвсэггүй ажиллагаа гэсэн үзүүлэлтүүдийг харгалзан дүгнэв.  Мөн ротын захирагчийн командлах ур чадвар, бие бүрэлдэхүүний албаны дүрэмт хувцасны хангалт жигдрэлт нь уралдааны бас нэгэн шалгуур боллоо. "Монгол цэргийн жавхаа-2016’’ үзүүлэх тоглолт, иргэн цэргийн бахархалын өдөр, шагнал гардуулах ёслолын ажиллагаа, найрал хөгжим, цэнгээнт бүжгийн уралдааныг энэ сарын 28-нд Чингисийн талбайд зохион байгуулах юм. Мөн тус өдөр “Хурд” хамтлагийн “Монгол Улсын төлөө зүтгэе” тоглолт болно.

Нийслэлийн нутгийн захиргааны байгууллагаас санаачлан зохион байгуулж байгаа тус  уралдаан нь иргэн-цэргийн харилцааг бэхжүүлэх, цэргийн алба хаагчдын ажиллаж, амьдрах эрүүл, аюулгүй орчинг бүрдүүлэх, цэргийн алба хаагчдын бие бялдрын түвшин, цэргийн албаны үнэлэмжийг дээшлүүлэх, цэргийн жагсаалаар дамжуулан иргэдэд эх оронч, үндэсний бахархалт үзлийг бий болгох зорилготой гэж Нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээллээ.