m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 07:26
334
Цогт-овоо хайрханы тахилга боллоо

Цогт-Овоо сумын Бортээг багийн нутагт орших сумын тахилгат "Цогт-овоо хайрхан"ыг тахих ёслол зуны эхэн сарын шинийн 9-ний билэгт сайн өдөр боллоо. Сумын Иргэдийн төлөөлөгчдийн Хурлын тэргүүлэгчдийн тогтоолоор "Цогт-овоо хайрхан-ы тахилгын журмыг баталснаар гурав дахь жилдээ тахилгын ёслол болж байгаа билээ. 

Уг үйл ажиллагаанд сумын удирдлагууд Улаанбаатар , Өмнөговь дахь нутгийн зөвлөлийн төлөөлөгчид , шашны лам хуврагууд ард иргэд оролцож өглөөний наран мандахад тахилгын сан судрыг уншиж төрийн хүндэтгэлийн зан үйлийг гүйцэтгэлээ. Мөн арга хэмжээний үеэр их нас, хязаалан, дааганы уралдаан ,бөхийн барилдаан,шагайн харвааны тэмцээн боллоо .