m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 09:04
117
Их аварга Хакүхо 37 дахь түрүүгийн болзлоо хангалаа

Японы мэргэжлийн сүмогийн Нацу башёгийн 14 дахь өдрийн барилдаан амжилттай болж өндөрлөлөө. Башёг тэргүүлж яваа их аварга Хакүхо өнөөдрийн барилдаанд Харүмафүжиг давсанаар 37 дахь түрүүгийн болзлоо хангалаа. Тэмцээнийг тэргүүлэгчдийн эгнээнд явж байсан озэки Кисенасато өнөөдрийн барилдаанд Какарюү их аваргад унаснаар хоёр унаатай боллоо.

Сүүлийн өдрийн барилдаанд Их аварга Хакүхо, Какарюүтэй хүч үзнэ. Их аварга Харүмафүжи озэки Кисанасатотой барилдахаар оноолт таарчээ.