m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 23:04
76
Дараах замууд хаалттай байна

Улаанбаатар хотын хэмжээнд авто замын өргөтгөл, шинэчлэлийн ажил эхэлсэн учраас зарим замыг түр хугацаагаар хаагаад байна.  Үүнд Их Монгол улсын гудамжны  авто замын өргөтгөл шинэчлэлтийн ажлын хүрээнд тус замын Жапан таун хотхоны уулзвараас Оргил худалдааны төвийн хойд гарц хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг  тавдугаар сарын 20-н/өчигдөр/23:00 цагаас тавдугаар сарын 22-ны 23:00 цагийн хооронд түр хязгаарлаж хаасан байна. Энэ хугацаанд дээрх авто замын  хучилтын ажлыг хийх болжээ.

Иймээс нийтийн тээврийн үйлчилгээний Ч:28 “Сэлх-7 буудал-Ривер гарден хотхон”, Ч:36 “Гачуурт-Офицеруудын ордон-Зайсан”, Ч:44 ”Нарангийн гол-ТЭЦ3-Дүнжингарав худалдааны төв” чиглэлүүдийн замын хөдөлгөөн дараах байдлаар өөрчлөгджээ.

Жапан таун хотхоны уулзвараас Оргил худалдааны төвийн хойд гарц хүртэлх хэсгийн тээврийн хэрэгслийн хөдөлгөөнийг хаасан

Тухайлбал, Ч:28 чиглэлийн автобусууд Ривер гарден хотхон хүртэл явах боломжгүй тул Дүнжингарав худалдааны төв хүртэл явна. Харин Ч:36, Ч:44 чиглэлийн автобусууд Хүннүгийн гудамжаар хоёр талдаа үйлчлэх бөгөөд Их Хүрээгийн гудамж Үндэсний цэцэрлэгт хүрээлэнгээр нийтийн тээврийн үйлчилгээ явах боломжгүй болохыг иргэд, зорчигчдод  мэдэгдэж байна.

Нисэхийн чиглэлийн нийтийн тээвэр “Буянт Ухаа 1” хороолол хүрнэ

Хан-Уул дүүрэг, Нисэхийн уулзвараас урагш 250 м авто замыг  тавдугаар сарын 20-ны 22.00 цагаас тавдугаар сарын 22-ны 22:00 цаг хүртэл хааж хучилт хийх болжээ. Иймд нийтийн тээврийн үйлчилгээний Ч:7 “Нисэх-Төв номын сан-7 буудал”, Ч:9 “Нисэх-Нарны гүүр-Хүнсний 4”, Ч:15 ”Нисэх-Сонсголон-3 дугаар эмнэлэг” чиглэлүүдийн замнал дараах байдлаар өөрчлөгдөх аж. Тухайлбал, Ч:7, Ч:9, Ч:15 чиглэлийн их багтаамжийн автобусууд 7-р сургууль болон  Нисэхийн эцэс хүртэл явах боломжгүй тул “Буянт-Ухаа 1” хороолол хүртэл явахыг иргэдэд мэдэгдэж байна.

Нисэхийн уулзвараас урагш 250 м авто замыг хааж хучилт хийнэ