m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.21 23:10
317
Далай лам онлайн орчинд хүмүүсийг гэгээрүүлэх ажил хийж эхэлжээ

Далай лам онлайн орчинд хүмүүсийг гэгээрүүлэх ажил хийж эхэлсэн байна. Ингэхдээ тэр 2015 оны Пиксар студийн бүтээл “Inside Out” киноны зөвлөх, сэтгэл зүйч Пол Экман болон дата визуалчлалын Stamen Design компанитай хамтран хүмүүс өөрийн сэтгэл хөдлөлийг хэрхэн таних тухай ойлголт өгөх сайт бүтээжээ.

Уг сайтыг “Atlas of Emotions” гэж нэрлэж байгаа гэнэ.

Сайтад хүний гол таван сэтгэл хөдлөл болох айдас, үзэн ядалт, баяр хөөр, уйтгар гуниг, уур хилэнг дүрсэлж тэдгээрийг хэрхэн удирдах талаар зөвлөсөн байна.

Айдас, үзэн ядалт, баяр хөөр, уйтгар гуниг, уур хилэнг дүрсэлж тэдгээрийг хэрхэн удирдах талаар зөвлөсөн

Өөрөөр хэлбэл эдгээр таван сэтгэл хөдлөлийн эх үүсвэр, хэрхэн илэрдэг, тэднийг яаж захирах зэргийг зураглан үзүүлжээ.

Уг сайтыг бүтээхэд хэрэгтэй судалгаа, хүнд ойлгомжтой болгох бүтэц зэргийг гаргуулахын тулд Далай лам Экманд $750 мянга орчмыг төлсөн гэж эх сурвалжууд мэдээлсэн байна.

“Atlas of Emotions”-ийн зорилго бол “хүмүүсийг үйлдэл хийхээсээ өмнө үйлдлийнхээ үүсэх шалтгаан, эх сурвалжийг мэдсэний үндсэн дээр хийх үгүйгээ шийдэх, хийх болон хэрхэн хийхийг заах” гэжээ.