m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.22 08:10
65
Тавдугаар сарын 26-наас дулаарна

Цаг уур, орчны шинжилгээний газраас гаргасан мэдээгээр ирж буй долоо хоногийн эхний гурван өдөр нь сэрүүхэн байх ажээ. Энэ сарын 23-нд буюу даваа гаригт нутгийн баруун хойд болон зүүн өмнөд хэсгээр, 24-нд  Хангай, Хөвсгөлийн уулсаар, 25,26-нд нутгийн хойд хэсгээр хур тунадас орно. Салхи  25,26-нд зарим газраар секундэд 14-16 метр хүрч ширүүснэ. Хангай, Хөвсгөл, Хэнтэйн уулархаг нутаг, Туул, Тэрэлж голын хөндийгөөр шөнөдөө 2-7 градус хүйтэн, өдөртөө 6-11 градус, говийн бүс нутгийн өмнөд хэсгээр шөнөдөө 4-9 градус, өдөртөө 13-18 градус дулаан, бусад нутгаар шөнөдөө 3 градус дулаанаас 2 градус хүйтэн, өдөртөө 11-16 градус дулаан байна.

Харин тавдугаар сарын 26-нд буюу ирэх долоо хоногийн пүрэв гаригт ихэнх нутгаар дулаарна гэжээ.