m.mn
түрүүлж мэдээлнэ
Архив
2016.05.23 00:43
65
Өнөөдөр болох үйл явдлууд

10:00 цагаас Ази-Номхон далай дахь АНУ-ын цэргийн командлагч, адмирал Харри Харрисыг Батлан хамгаалахын сайд Ц.Цолмон хүлээн авч уулзана. 

11:00 цагаас 2016 оны НИТХ-ын ээлжит сонгуульд АН-аас нэр дэвшигч 45 хүн СТӨ-нд намын гишүүд, дэмжигчидтэйгээ уулзана. 

11:30 цагаас  Зээлдэгчдийн холбооноос банкуудаас хариу ирсэн талаар мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Сонгуулийн луйврын талаар төрийн бус байгууллагуудын төлөөлөл мэдээлэл хийнэ.

12:00 цагаас Төв аймгийн Алтанбулаг сумын 2 дугаар багийн нутаг Булгын тохой гэх газраас хэн болох нь тодорхойгүй шатсан хүний цогцос олдсон хэргийн талаар Цагдаагийн байгууллагаас мэдээлэл хийнэ.

12:30 цагт Хэнтий аймгийн Сонгуулийн хороо нэг намд үйлчилж байгаа талаар Хэнтий аймаг дахь ИЗНН-ын хорооноос мэдээлнэ.

12:00  цагаас Монгол Ньюс мэдээллийн төвд Бие даан нэр дэвшигчдын зөвлөлөөс хэвлэлийн бага хурал зохион байгуулна.

14:00 цагаас МҮЭСТО-нд Бичил бизнесийг дэмжих, ядуурлыг бууруулах хөтөлбөрийн нээлттэй өдөрлөг зохион байгуулна.